Slide background
Slide background
Slide background

Газар албадан чөлөөлөв

гудамжХоёр ба түүнээс дээш жил тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2013 оны 3 сарын 19-ний а/100 тоот захирамжийг үндэслэн иргэн Т.Данаасүрэнгийн 200 м2, иргэн П.Амартүвшингийн 300 м2 үйлчилгээний зориулалттай газрыг албадан чөлөөлөв. Захирамжийн дагуу дээрх иргэдэд газрыг хэвийн байдалд оруулах талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч иргэн П.Амартүвшин нь тухайн газрыг чөлөөлөөгүй тул ГХБХБГ-аас 2014 оны 5 дугаар сарын 26-нд албадан чөлөөлөлтийг явуулллаа. Иргэн Т.Дангаасүрэн нь мэдэгдэх хуудсын дагуу газраа чөлөөлжээ. Мөн Тамир хорооллын 8-р цэцэрлэгийн баруун талд иргэн Батхишиг зохих шийдвэр зөвшөөрөлгүйгээр зам хааж, дур мэдэн хашаа / бетон / барьж байсныг таслан зогсоож, газар дээр нь буулгуулах арга хэмжээ авлаа.
[LayerSliderWP] Slider not found